Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Говьсүмэр, Өвөрхангай, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.Улаанбаатар хотод:  Ялимгүй хур тунадас орно, салхи 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна, 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5 дугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал хээрийн нутгаар, 5 дугаар сарын 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд нутгийн хойд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 14 дүгээр гудамжны 4 тоот Иргэн Б-ийн малын 3х4 хэжээтэй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.8 км зам туулан 13:43 цагт очиж 39 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 хорооны 3 дугаар гудамжны 26 тоот Иргэн С-ын 15х17 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 15:59 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн “Овоот”-ын 4 дүгээр гудамжны 5 тоот Иргэн А-ийн 4х7 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 20:00 цагт очиж, 53 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Хэрлэн сумын харьяат иргэн А /39 настай, эмэгтэй/, Баяндун сумын харьяат иргэн Э /37 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн 4 дүгээр гудамжны 29 тоот Иргэн З-ийн хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 20:33 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн ‘’Таван-Улиас” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 36 км-т/  Иргэн Г-ын 50х50 хэмжэтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 36 км зам туулан 05:07 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн 7 дугаар гудамжны 6 тоот Иргэн Б-ын 10х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 06:32 цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрХэнтий аймгийн Батширээт сумын Онон  багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 4 автомашин, ҮАБ-ийн 41 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 1 автомашин, 6 морь, Онон Балжийн тусгай хамгаалалтын газрын 6 албан хаагч,1 автомашин,  Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 албан хаагч,1 автомашин,  орон нутгийн 100 иргэн, 9 автомашин,  24 морь, нийт 234 хүн, 16 автомашин, 30 морьтой, ажиллаж байна. /Ө-49009/05//, У-110008/11/// Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг Балж голын дагуу түймрийн зүүн хойд талаас зүүн урд чиглэл 14-15 км-т цурам тавьж түймрийг цурманд оруулаад байна. 04.26-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Онон Балжийн тусгай хамгаалалтын газрын дарга Т.Цэндгомбод түймрийн зүүн хойд хэсэг, Биндэр сумын ойн ангийн дарга Л.Даваажаргалд түймрийн зүүн талыг хүлээлгэн өгсөн. Монгол Улсын хилийн 779 дугаар тэмдэгтээс 783 дугаар тэмдэгтийн чиглэлд /1585 тоот өндөрлөг/ Үндэсний аврах бригадын алба хаагчид 4 бүлэгт хуваагдан ажиллаж түймрийн баруун талыг хяналтандаа авсан. Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжилсэн. Урьдчилсан байдлаар 19500 га ой шатсан. 04.27-ний өдрийн 18:10 цагаас 18:30 цагийн хооронд бага зэрэг бороо орсон.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Бөгсийн дөмөг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 23 иргэн, 2 автомашинтай унтраахаар ажиллаж 23:40 цагт цурманд оруулсан.

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Уургатайн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/  Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 40 иргэн, 3 автомашинтай, нийт 52 хүн, 4 автомашинтай ажиллаж 22:30 цагт унтраан тус сумын Засаг даргын орлогч Ж.Батдоржид хүлээлгэн өгсөн. Уг түймэрт 2 га ойн талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/:Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ УБТЗ-ын 300 дугаар зогсоол Зуслангийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Э /61 настай, эрэгтэй/ 04.21-ний өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэрэгээр 13:10 цагт тус зогсоолд очоод сураггүй болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 3 автомашинтай 04.23-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй. Ар гэрээс нь “Хараа” голын усанд эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж өгөх хүсэлтийг мөн өдрийн 09:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, сумын ЗДТГ-ын 8 алба хаагч, 2 автомашин, нийт 12 хүн, 3 автомашин, 3 морьтойгоор 04.26-ны өдөр Цогт-Өндөр багийн “Хужирт” гэдэг газраас “Хэрлэн” голын эрэг дагуу “Шатан” гэдэг газар хүртэл 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 04.27-ны өдөр Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх болсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн 3 дугаар гудамжны 3 тоот Иргэн У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай 4.23-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд тус сумын Бумбат багийн “Цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/   тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас  04.23-ны өдрийн 10:00 цагт ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 51 алба хаагч, 3 автомашин, 3 эрэлч нохой, нийт 63 хүн, 4 техник хэрэгсэл, 3 эрэлч нохойтойгоор 04.26-ны өдрийн 10:21 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус сумын төвөөс урд зүгт 12 км-т “Жад” хайрхан”-аас “Гэзэг толгой” хүртэл 7 км-т самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул  04.27-ны өдөр Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх болсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Бусад: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Хэрлэнгийн-Эрэг бүрэг” гэдэг газар /дүүргээс  зүүн хойд зүгт 13 км-т/      Багануур дүүргээс тус газрын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой 32-54 БРА улсын дугаартай “Соната-6” загварын суудлын автомашин Хэрлэн голын усанд суусан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 19:05 цагт автомашиныг уснаас татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top