1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд С /9 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.09-ний өдрийн 08:15 цагт цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд Л /17 настай, эмэгтэй/ живсэн байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 17:28 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст,
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх гүүрний баруун талд “Туул гол”- д иргэн Г /29 настай, эрэгтэй/ живсэн байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 19:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-н 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-н суурьт хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Б-н 1 үхэр 2015.07.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр,
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан эрэг тусгалт” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 12 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /Сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 42 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Бумбатын найман харгай” гэдэг газар /сумын төвөө баруун зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгаас 24 иргэн, нийт 29 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:20 цагт;
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумаас 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч Орон нутгийн 10 иргэн, хилийн Сагилын заставын 11 албан хаагч, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.09-ний 00:00 цагт;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгаас 25 иргэн, нийт 35 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр; 2015.08.09-ний өдрийн 22:30 цагт;
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Баяндавааны өвөр” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс баруун зүгт 30 орчим км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, ШШГГ-ын харъяа Хорих 435-р ангиас 18 хүн, орон нутгийн 14 иргэн, нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.10-ны өдрийн 05:45 цагт тус тус цурманд оруулсан.
4. Объектын гал түймэр:
Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Атар багийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн Ч-н 10х7м харьцаатай байшин, сэлбэгийн агуулах, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР