Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Говь болон болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Эхийн голын Баян-бүрд орчмоор 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Баруун задгай, “Хос-Оксиген” ХХК дэд станц шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 11:49 цагт очиж, 400 кв-ын дэд станц шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан.
Хувийн өмчид гарсан:Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн 1 дүгээр гудамжны 8 тоот Иргэн П-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18 км замыг туулан 12:15 цагт очиж, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 57 дугаар байрны 1 дүгээр орц Цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 13:24 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Жалгын 2 дугаар гудамжны 2 тоот амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 15:21 цагт очиж, иргэн С-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны задгай Иргэн Х-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 22:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 22:16 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 12 дугаар гудамжны 6 тоот Иргэн Л-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 00:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан, 00:25 цагт очиж, 12х12 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 1 дүгээр давхар, үүдний хэсэг шатаж байсныг 1 цаг 4 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс нийт 8 иргэнийг гаргаснаас, иргэн Г /26 настай, эмэгтэй/-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Тухайн иргэний биеийн байдал хэвийн гэж Эмнэлгийн байгууллагаас мэдэгдсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Тоосгоны 18 дугаар гудамжны 14А тоот Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 04:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 04:55 цагт очиж, иргэн Ч-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр болон үүдний хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр:Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 63 алба хаагч, 6 автомашин, ҮАБ-ийн 41 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, 6 морь, “Онон Балж” тусгай хамгаалалтын газрын 6 албан хаагч,1 автомашин, “Хан Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 7 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 132 иргэн, 10 автомашин, 36 морь, нийт 269 хүн, 20 автомашин, 42 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.28-ны өдрийн байдлаар түймрийн зүүн хойд хэсгийг унтрааж 04.25-ны өдрийн 21:00 цагт “Онон Балж” тусгай хамгаалалтын газрын дарга Т.Цэндгомбод, 04.26-ны өдрийн 08:00 цагт түймрийн зүүн хэсгийг унтрааж Биндэр сумын ойн ангийн дарга Л.Даваажаргалд, 04.28-ны өдрийн 15:00 цагт Монгол Улсын хилийн 779 дүгээр тэмдэгтээс 783 дугаар тэмдэгтийн чиглэл дэх түймрийн баруун хэсгийг унтрааж Хилийн цэргийн 0287 дугаар ангид тус тус хүлээлгэн өгсөн. 04.28-ны өдрийн байдлаар түймрийн баруун урд, урд хэсгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 19500 га ой шатсан.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Бөгсийн дөмөг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 35 иргэн, 2 автомашин, 6 мотоцикл, нийт 47 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:46 цагт цурманд оруулж, 04.28-ны өдрийн 10:48 цагт бүрэн унтрааж тус сумын Баяннуур багийн Засаг дарга Г.Билэгдэмбэрэлд хүлээлгэн өгсөн. Түймэрт 2 га талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргин 19 дүгээр хороо, 3 дугаар байр 5 давхар барилгын 4 давхарын тагт дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11.5 км замыг туулан 18:30 цагт очиж, тус байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарын 11 тоотод оршин суугч Г/7 настай, эрэгтэй/ гэрийнхээ тагтаар дамжин хөрш айлын тагтан дээр гарсан байсныг 5 дугаар давхраас аврах олс ашиглан хүүхдийг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ний доод талд “Туул” голын усанд цогцос байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17.5 км замыг туулан 12:47 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР