Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.08.08/ Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран унтраахаар ажиллаж банйа.
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан эрэг тусгалт” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.08.09/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /Сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.08.09/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг унтраахаар ажиллаж байна.
Увс аймгийн Түргэн, Сагил, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгат гарсан түймрийг орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг цурманд оруулсан байна.
2015 он гарсаар улсын хэмжээнд 275 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Ихэнх нутгаар бүгчим халуун, хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүсэд зорчих, аялал зугаалгаар явахдаа ил задгай гал түлэхгүй байх, асаасан тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Амрал, аялал зугаалгын энэ үед иргэд хорхог боодог, шорлог хийх зэргээр ногоон бүсэд гал түлж, галаа сайтар унтраалгүйгээс гал алдаж байгааг анхаарна уу.
Онцгой байдлын ерөнхий газар
2015.08.10