Оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

DSC3181.jpg

ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, оюутан, залууст гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд МУИС, ШУТИС-ийн 40 орчим оюутан оролцож, ахуйн болон ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, химийн бодисын зохистой хэрэглээ сэдвээр танхимын сургалтад хамрагдсан юм.

Мөн энэ үеэр Гамшиг судлалын хүрээлэнгийн химийн болон галын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top