Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.    Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины  цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагын тохой” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-ийн 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Б-ийн 1 үхэр 2015.07.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2.    Ой, хээрийн түймэр

Асч байгаа: Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 28 иргэн, 3  автомашин, нийт 40 хүн,

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч  тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, 4 мотоцикль, нийт 30 хүн,

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч орон  нутгийн 10 иргэн, 1 автомашин, Хилийн 0245 дугаар ангийн 11 албан хаагч, 1 автомашин, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.09-ний 00:00 цагт цурамд оруулсан боловч 2015.08.10-ны өдрийн 10:00 цагт цурамнаас дахин алдсан тухай дуудлагыг 2015.08.10-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 45 иргэн,   

Цурманд оруулсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /Сумын  төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль, нийт 42 хүн,

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Бумбатын найман харгай” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 24 иргэн, 3 автомашин, нийт 29 хүн,

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 25 иргэн, 6 автомашин, 2 трактор нийт 35 хүн,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон  багийн “Баяндавааны өвөр” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс баруун зүгт 30 орчим км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:38 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, ШШГГ-ын харъяа Хорих 435 дугаар ангийн 18 хүн, 2 автомашин, орон нутгийн 14 иргэн, 1 автомашин нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.10-ны өдрийн 05:45 цагт цурманд оруулж 2015.08.10-ны өдрийн 14:00 цагт тус сумын байгаль хамгаалагч С-д хүлээлгэн өгсөн боловч мөн өдрийн 15:56 цагт цурамнаас дахин алдсан тухай дуудлагыг 16:00 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, 1 трактортой  ажиллаж 2015.08.10-ны өдрийн 23:00 цагт тус тус цурманд оруулсан.        

 3. Объектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.Үүнд:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Зайсан” гэдэг газар малчин Б-ийн малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.10-ны өдрийн 16:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, 1 автомашинтай, Орон нутгийн 7 иргэн, 1 автомашинтай, нийт 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн хойд талд эзэнгүй үзүүлэнгийн хаус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.10-ны өдрийн 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сумын спорт заал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.11-ний өдрийн 03:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 14 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top