Онцгой байдлын албаны улсын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгох шалгаруулах, нийт бие бүрэлдэхүүнийг спортын нэгдсэн арга хэмжээнд хамруулах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын олон төрөлт спортын тэмцээн өнөөдөр ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд эхэллээ.
Нийслэлийн Аврах анги-105 үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа тус тэмцээнд нийслэлийн хүрээний анги байгууллагын 11 багийн 100 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.
Нийслэлийн аварга шалгаруулах 2019 оны спортын тэмцээн гар бөмбөг, усан сэлэлт, олс таталт, туухай өргөлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал гэсэн төрлүүдээр хоёр өдөр үргэлжлэн зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.