Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.    Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Маэди-Весна” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 5 аймгийн 8 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины  цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагын тохой” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-ийн 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутагт малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2.    Ой, хээрийн түймэр

Асч байгаа: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 62 иргэн, 6 автомашин, нийт 79 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Цурманд оруулсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /сумын  төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль, нийт 42 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.10-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулж, аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 38 иргэн, 4 автомашин, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.11-нйи өдрийн 17:.50 цагт тус тус цурамд оруулсан.

Унтраасан: Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 35 иргэн, 6 автомашин, нийт 45 хүн 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.11-ний өдрийн  15:30 цагт;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Бумбатын найман харгай” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 24 иргэн, 3 автомашин, нийт 29 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.10-ны өдрийн 20:00 цагт;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон  багийн “Баяндавааны өвөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:38 цагт тус тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, 1 трактортой ажиллаж 2015.08.11-ний өдрийн 12:45 цагт тус тус бүрэн унтраасан.

 3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 4, дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 45 дугаар гудамжийн 1592 тоотод иргэн З-ын байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.11-ний өдрийн 13:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн “Их булаг” гэдэг газар, авто зам дээр “Nissan Sunny” загварын суудлын авто машин шатаж байна гэсэн дуудлагыг  2015.08.11-ний өдрийн 12:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, хуучнаар 22 дугаар брак байр, иргэн Г-ийн 1 байшингийн 2 давхарын хана, таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.11-ний өдрийн 10:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, “Оргил” хүнсний дэлгүүрийн автомашины зогсоол дээр “Hyundai Porter” загварын автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.11-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Тэжээлийн үйлдвэрийн хашаанд “Mazda bongo” загварын маркийн автомашин болон үйлдвэрийн хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.12-ны 04:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 4. Техникийн холбогдолтой осол:

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг, “Овоотын хөтөл”-ийн зам дээр “Kia” загварын суудлын болон “Toyoto Kluger” автомашинууд хоорондоо мөргөлдөж, зорчигчид гэмтсэн тухай дуудлагыг 2015.08.11-ний өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай очиход гэмтсэн 2 иргэнийг замын унаагаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байсан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top