Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг илтгэсэн 200 гаруй үзмэр дэлгэгдлээ

DSC9895.jpg

Хоймор нутаг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албаны үйл ажиллагаа, алба хаагчдын амжилт бүтээл, аймаг, орон нутгийн онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

     Онцгой байдлын байгууллагын 15 жилийн  ойг тохиолдуулан ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ын санаачлагаар зохион байгуулагдаж тус үзэсгэлэнд Хөвсгөл нутгийн түүхэн замнал, онцлог, дурсгалт газрууд, соёл, уламжлалын эд зүйлс болон Онцгой байдлын газрын түүхэн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга, гар урлал,  амжилт,  алдарыг танилцуулсан  нийт 200 гаруй  үзмэр дэлгэгдээд байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар нь Гал түймэр унтраах, аврах 27, 73, 46, 69 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Улсын нөөцийн салбарын нийт 200 гаруй алба хаагчтайгаар аймаг, орон нутгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Алба хаагчдын томоохон дуудлагын нэг нь 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10тн  шатахуун ачсан автомашиныг -30 хэмийн хүйтэнд 55 м-ийн гүнд шумбалт хийж, татан гаргаж байсан юм.

Үзэсгэлэн энэ сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top