Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 3, 4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар 14-16 м/с, 5, 6-нд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 45х20 хэмжээтэй барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 11:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 11:40 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 15х7 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:52 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 09:58 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт эзэнгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 13:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 13:45 цагт очиж 23 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд 4х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 15:43 цагт хүлээн авч тус хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 15:53 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт 7х8 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 17:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 17:19 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ малын 16х7 хэмжээтэй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан 20:10 цагт очиж 4 цаг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт иргэн М-ийн 7х5 хэмжээтэй байшин, 4х5 хэмжээтэй граж, 30 ширхэг жимсний бут, иргэн С-ийн 2х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 20:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 20:25 цагт очиж 1 цаг 16 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 63 алба хаагч, ҮАБ-ийн 41 алба хаагч, Батширээт сумын 111 иргэн, Биндэр сумын 71 иргэн, нийт 286 хүн, 28 автомашин, 33 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.30-ны өдрийн байдлаар түймрийн баруун тал “Бугатын-Энгэр”, урд тал “Цахир чулуут” гэдэг газар хүрсэн бөгөөд тус аймгийн ОБГ-ын алба хаагчид түймрийн урд талд, ҮАБ-ын бүлэг түймрийн баруун, баруун урд талд түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 24400 га ой шатсан. 05.01-ний өдрийн 07:20 цагаас 16:00 цагийн хооронд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми- 171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар-Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн
“Хашлиг” гэдэг газрын чиглэлд 2 удаа нислэг үйлдэж ОБЕГ-ын 3, ҮАБ-ын 24, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, нийт 51 алба хаагчийг түймрийн голомтод тус тус хүргэсэн. Мөн өдрийн 09:50 цагаас ОБЕГ-ын 4, ҮАБ-ын 2, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 1, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12, нийт 31 алба хаагч, 3 автомашинтай Хэнтий аймгийн төвөөс түймрийн голомт руу явсан. ОББ-ын 186 алба хаагч, 9 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн 182 иргэн 22 автомашин, 30 морь, нийт 368 хүн, 31 автомашин, 30 морьтой  түймрийг унтраахаар ажиллаж байна.    

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Мухар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч түймрийн голомт руу явах бэлтгэл хангаж байна. Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай 05.01-ний өдрийн 23:30 цагт түймрийн голомт руу явсан.

Ой, хээрийн түймэр: Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Самгачуудын-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, Түргэн сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, Сагил сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 17:30 цаг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, Сагил сумын 7 иргэн, Түргэн сумын 9 иргэн, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.01-ний өдрийн 10:20 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Уг түймэрт 60 га талбай шатсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Баярзүрх багийн “Цагаан шувуут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 33 км-т ,Ө-50042/00//, У-91016/00/// 05.01-ний өдрийн 07:46 цагт 4.6 магнитут, 07:55 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.01-ний өдрийн 08:08 цагт ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байлаа.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 04.30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болсон бөгөөд тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 04.30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн 05.01-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 05.02-ны өдрийн 00:16 цагт Рашаант сумын чиглэлд явж 03:40 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн “Шоргын голын гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ суудлын автомашин Шоргын голын усанд суусан байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 20:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай 60 км зам туулан 23:50 цагт очиж 20 минут ажиллаж тус багийн “Баянбулаг борхын шугуй” гэдэг газраас Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой УАЗ-469 загварын  автомашиныг уснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top