Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн нутаг Хэрлэн голд иргэн О /48 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай мэдээллийг 2015.08.12-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд 10-20 машин шаварт суусан өндөр настай болон бага насны хүүхэд их байгаа тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 00:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Доод харганы ам” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 29 км/ “Хараацайн жигүүр” ХХК-ийн 45 хүний суудалтай том оврын автобус шаварт суусан тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 03:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

2.  Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Маэди-Весна” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 4 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-н суурьт хонины  цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагын тохой” гэдэг газар малчин Б-н 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-н 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-н 1 тугал 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутагт малчин Ш-н 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

3. Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.13-ны өдрийн 00:00 цагт;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /Сумын  төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 42 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.10-ны өдрийн 11:00 цагт тус тус цурамд оруулсан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Мангирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.12-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, Хилийн 0132 дугаар ангийн 9 албан хаагч нийт 31 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.12-ны өдрийн 18:00 цагт түймрийг бүрэн унтрааж, “Баянтүмэн Агро” ХХК-ийн менежер Б. Цэвэлмаад хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.12-ны өдрийн 17:00 цагт түймрийг бүрэн унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Горькийн 25 дугаар гудамжны 1024 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.12-ны өдрийн 07:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /29 настай, эрэгтэй/, Б /29 настай, эмэгтэй/ нарын нүүр, гар, хөл, хэвлийн хэсэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ХСИС-ийн хашаанд шинээр баригдаж байгаа 6 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.12-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Батуун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Х-н эзэмшлийн “Баялагын-Ундрах” дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг  2015.08.12-ний өдрийн 13:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч,

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 8 дугаар гудамжийн 14 тоотод иргэн Д-н 4х6 харьцаатай байшин шатаж байна гэсэн дуудлагыг  2015.08.12-ний өдрийн 17:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 18 дугаар гудамжийн 06 тоотод иргэн А-н Соната-2 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг  2015.08.12-ний өдрийн 19:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top