Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан 5 ажилтан ухаан алдсан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15:17 цагт ирсэн байна.
Энэ үеэр ээлжийн бус, амралтын цагаар тухайн орчинд зорчиж явсан тус газрын Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын дэд ахлагч Ц.Батхишиг, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, онцгой байдлын дэд ахлагч Б.Дарханхишиг нар дээрхи осолтой таарч дээрхи иргэдэд анхны тусламж үзүүлэн аврах ажиллагааг цаг алдалгүй түргэн шуурхай зохион байгуулж амь насыг нь авран хамгаалсан байна.