Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

59383463_1053698858154831_485979251804209152_n.jpg

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох зорилготой ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн мэргэжлийн анги, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг үнэлэх эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах юм.

Мөн гамшгийн эрсдэлийн тойм судалгааг боловсруулж, гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнг орон нутгийн удирдлага, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд танилцуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилланагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top