Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид спортын аваргаар тодорлоо

59295386_385291222066966_6566010229618638848_n.jpg

    Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах  2019 оны спортын тэмцээн гар бөмбөг, усан сэлэлт, олс таталт, туухай өргөлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал гэсэн төрлүүдээр явагдаж, аваргуудаа шалгарууллаа. 

    Тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагын 11 багийн 100  гаруй  тамирчин оролцож,  хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

  Тэмцээний туухай өргөлтийн төрөлд тэргүүн байрт СХД-ийн ОБХ-ийн баг тамирчид, дэд байрт СБД-ийн ОБХ-ийн баг тамирчид, гутгаар байрт БХД-ийн ОБХ-ийн баг тамирчид шалгарсан бол  усан сэлэлтийн төрөлд  тэргүүн байрт  нийслэлийн Аврах анги-105-ын баг тамирчид, дэд байрт НОБГ-ын баг тамирчид, гутгаар байрт БНД-ийн ОБХ-ийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Мөн бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалын төрөлд СХД-ийн ОБХ-ийн баг тамирчид  тэргүүн байр,  БНД-ийн ОБХ-ийн баг тамирчид дэд байр,  ЧД-ийн ОБХ-ийн баг тамирчид гутгаар байр эзэлсэн бол гар бөмбөгийн төрөлд ХУД-ийн ОБХ-ийн баг тамирчид тэргүүн байр, нийслэлийн Аврах анги-105-ын баг тамирчид дэд байр,  БХД-ийн ОБХ-ийн баг тамирчид  гутгаар байр эзэлсэн юм.

Харин олс таталтын төрөлд тэргүүн байрт БНД-ийн ОБХ-ийн баг тамирчид, дэд байрт БХД-ийн ОБХ-ийн баг тамирчид, гутгаар байрт ХУД-ийн ОБХ-ийн баг тамирчид шалгарч, нийлбэр дүнгээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид 2019 оны спортын аваргаар тодорлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top