Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Төөрсөн: Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу баг, Батсайхан багийн зааг нутаг “Алтан бургастай” гэдэг газар жимс түүж явсан И /14 настай, эрэгтэй/ төөрч алга болсон тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, орон нутгийн 12 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.13-ны өдрийн 13:20 цагт;

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Бүдүүн нарийн гуя” гэдэг газар 2015.08.11-ний өдөр жимс түүж явсан иргэн Т /23 настай, эрэгтэй/, Э /50 настай, эмэгтэй/,Б /23 настай, эрэгтэй/ нар төөрч алга болсон тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 25 иргэн, 3 автомашинтай эрэн хайх ажилагааг зохион байгуулж 2015.08.13-ны өдрийн 12:50 цагт тус тус эсэн мэнд олсон.

Шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд 47 автомашин шаварт суусан өндөр настай болон бага насны хүүхэд олон байгаа тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян хархираа ХХК-ийн 1 ажилтан,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Доод харганы ам” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 29 км/ “Хараацайн жигүүр” ХХК-ийн 45 хүний суудалтай том оврын автобус шаварт суусан тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 03:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 албан хаагч,

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндар багийн “Сэрээтийн булан” гэдэг газар Тамир голын усанд 17-00 АРХ улсын дугаартай микро автобус суусан байна гэсэн дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус татан гаргасан.  

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Маэди-Весна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 6 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагийн тохой” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-ийн 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-ийн 1 тугал 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмтэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭЙЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар нутагладаг малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар галзуу өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.13-ны өдрийн 12:00 цагт;

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 67 иргэн, 5 автомашин, нийт 84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.12-ны өдрийн 12:00 цагт тус тус цурамд оруулсан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /Сумын  төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль, нийт 42 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.13-ны өдрийн 10:55 цагт унтраасан.

 4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Л-ийн эзэмшлийн “Орчлон” зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Цагаан-Арал”-ын 1 дүгээр гудамжны 3 тоотод иргэн Ж-ийн хашаанд хураалттай байсан аргал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 13:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Шинэ дэнжийн 2 дугаар гудамжны 10 тоотод иргэн Э-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 19:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.       

 

  

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

scroll to top