Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын зарим нутгаар бороо, цас орж бага зэрэг шуурсан. Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос   6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр сэрүүсч 5-10 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал:  5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 8-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 05:43 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13 км замыг туулан 05:56 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн Л-ийн эзэмшлийн өлөн боловсруулах үйлдвэрийн дээвэр, техник, тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 07:54 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19 км замыг туулан 08:12 цагт очиж, 55 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт 4 ханатай гэр, 17 метр хашаа, 2×2 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 14:15 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн Дулааны цахилгаан станцын хашаанд 20 ширхэг төмөр замын дэр мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 15:02 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 4 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 6 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 15:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11,5 км замыг туулан 15:45 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багт 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 18:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 3 автомашинтай 8 км замыг туулан 18:47 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1,5 км замыг туулан 22:06 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт хогийн цэгийн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 17:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 17:34 цагт очиж, 38 минут ажиллаж унтраан, тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Нийт 5 га талбай өнжмөл шар өвс  шатсан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 10 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 61 алба хаагч, ҮАБ-ийн 65 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, “Онон-Балж” тусгай хамгаалалтын газрын 11 ажилтан, Батширээт сумын 102 иргэн, Биндэр сумын 154 иргэн, Баян-Адарга сумын 12 иргэн, ОББ-ын 230 алба хаагч, 12 автомашин, нийт 508 хүн, 61 автомашин, 46 морь, 4 мотоциклтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 24400 га ой шатсан. Түймрийн баруун тал “Турагтхаан” уул, урд тал “Цагаан горхи” гол, зүүн тал “Төөрдгийн шилийн-Ар”, зүүн урд тал “Ногоон модны-Оовон” гэдэг газар ойн түймэртэй байна. /өргөн 17 км, урт 20 км/   

Булган аймгийн Тэшиг сумын Эринбагийн “Мухар жалга” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км-т/ Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн 4 алба хаагч, орон нутгийн 34 иргэн, ОББ-ын 86 алба хаагч, 5 автомашин, нийт 124 хүн, 8 автомашин, 21 морьтой ажиллаж, мөн өдрийн 22:53 цагт бүрэн цурманд оруулж түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын дэслэгч Ч.Сүрэнхүүгээр ахлуулсан 12 алба хаагч 484 дугаар баганаас 482 дугаар багана хүртэл хилийн зурвасыг шалгаж ажилласан. /10 км/ 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ УБТЗ-ын 300 дугаар зогсоолд зуслангийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Э /61 настай, эрэгтэй/ 04.21-ний өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэрэгээр 13:10 цагт УБТЗ-ын 300 дугаар зогсоолд очоод сураггүй болсон. 04.23-аас 04.27-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй. 04.27-ны өдөр Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх болсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. 05.03-ны өдөр ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж өгөх хүсэлт ирүүлсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 10 хүн, 3 автомашинтай  тус сумын Цогт-Өндөр багийн 306 дугаар  зөрлөгөөс зүүн хойд зүгт машинаар 18 км-т, зайд Хужиртын тохой, Гахайн ферм, Баянбуурал амралтын газрын гүүр хүртэл явганаар 15 км-т эрлийн ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:54 цагт түр зогсоосон. 05.04-ний өдрийн 06:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 0,5 км-т/ иргэн М-ийн гэрээс тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.29-ний өдрийн 00:00 цагт гараад сураггүй болсон дуудлагыг 05.02-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 11 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, 2 мотоциклтой 18 км замыг туулан 09:32 цагт очиж, “Цагаан-Овоо”-оос “Бага баярт” гэдэг газарт усаар 45 км-т, “Өргөөгийн доод тохой” гэдэг газарт явганаар голын 2 талаар 38 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:42 цагт зогсоосон. 05.04-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулсан.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст автомашин “Туул” голд суусан, жолооч нь гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 21:04 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 22 км замыг туулан 21:57 цагт очиж, “Тэрэлж” амралтаас Улаанбаатар хотын чиглэлд тус дүүргийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Маяти” загварын ачааны автомашин “Туул” голд суусан байсныг аюулгүй бүсэд татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top