1. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас зүүн зүгт 29 км-ийн зайд //У-111059/ Ө-45080// 2015.08.14-ны өдрийн 12:51:36 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГФСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн. Тус сумын засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухай бүс нутгийн зарим иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй байна.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 5 сумын нутагт “Боом” өвчний 5, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Маэди-Весна” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 6 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагийн тохой” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-ийн 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-ийн 1 тугал 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ч.Шадавдоржийн 3 адуу 2015.08.11-12-ны өдрийн хооронд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмтэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭЙЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар нутагладаг малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар галзуу өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Номгон хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Д.Мөнхбатын 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
2. Ой, хээрийн түймэр:
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.13-ны өдрийн 12:00 цагт;
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 67 иргэн, 5 автомашин, нийт 84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.12-ны өдрийн 12:00 цагт тус тус цурамд оруулсан.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжийн 699 тоотод иргэн Я-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.14-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын 48 дугаар байрны 7 дугаар орцны 5 дугаар давхарын 1208 тоотын тагтан дээр хувцас, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.14-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраан, 6 дугаар давхарын 1224 тоотод оршин суугч иргэн Э /30 настай, эрэгтэй/ гэртээ унтаж байгаад угаартсан байдалтай байсныг ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 1 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн Д-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.14-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР