1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Увс аймгийн Улаангом сумын Залгамжлагч багийн “Цагаан бураа” гэдэг газар зусаж байсан Ц /15 настай, эрэгтэй/ 2015:08.14-ний өдрийн 20:30 цагийн орчим малаа эргүүлэхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.08.15-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, ар гэрийн 3 хүн, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усанд саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Байдаг амралтын газрын зүүн урд Туул голд суудлын автомашин суусан байна гэсэн дуудлагыг 2015.08.15-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч Гал унтраах аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Ц-н Mercedes Benz G500 загварын автомашин суусан байсныг татаж гаргасан.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын авто замын зорчих хэсэгт автобус суудлын автомашинтай мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.08.15-ны өдрийн 20:53 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Hyundai загварын дунд оврын автобус Hyundai Verna загварын суудлын автомашин, Toyota Prius 20 загварын суудлын автомашинуудыг мөргөж, Х /40 настай эрэгтэй/, Я/39 настай, эмэгтэй/ нар хүнд бэртсэн байсныг НТТТ-ийн эмчид, автобусанд зорчиж явсан 21 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, хүнд гэмтсэн Э /12 настай, эмэгтэй/, хөнгөн гэмтсэн Г /12 настай, эрэгтэй/, С /2 настай, эрэгтэй/ нарыг ГССҮТөвд тус тус хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан байдалтайгаар 2015.08.14-ны өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээллийг хүлээн авсан Зооноз өвчин судлалын төвөөс 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 1 дүгээр хавьталттай 5, 2 дугаар хавьталттай 2 иргэнийг тусгаарлаж шинжилгээ хийгдэж байна хариу нь 72 цагийн дараа гарна. Голомтонд 8 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб, хяналтын 10 цэгт 45 хүн 2 ээлжээр, 10 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Зооноз өвчин судлалын төвийн 8 эмч, Цагдаагийн газраас 4 албан хаагч нийт 65 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 5 сумын нутагт “Боом” өвчний 5, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Маэди-Весна” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 6 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-н суурьт “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагийн тохой” гэдэг газар малчин Б-н 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-н 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-н 1 тугал 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмтэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-н 3 адуу 2015.08.11-12-ны өдрийн хооронд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг малчин Ш-н 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-н хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Номгон хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-н 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.13-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулсан.
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 67 иргэн, 5 автомашин, нийт 84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.15-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1620 тоотод иргэн Э-н 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.15-ны өдрийн 18:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Налайх дүүргийн 5 дугаар хорооны Гандан-Уулын 3 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Ж-н 23х12 хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.15-ны өдрийн 02:39 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР