Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Увс аймгийн Улаангом сумын Залгамжлагч багийн “Цагаан бураа” гэдэг газар зусаж байсан Ц /15 настай, эрэгтэй/ 2015:08.14-ний өдрийн 20:30 цагийн орчим малаа эргүүлэхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.08.15-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 3 хүн, 2 мотоцикл, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.16-ны өдрийн 09:50 цагт гэрийн ойролцоо жалганаас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь;

Завхан аймгийн Их-уул сумаас Улиастай сумын чиглэлд О, 9 сартай охиний хамт 58-04 БНХ улсын дугаартай Истана загварын автомашинтай 2015.08.15-ны өдрийн 16:35 цагт гараад сураггүй болсон эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2015.08.16-ны өдрийн 10:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 1 хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.16-ны өдрийн 13:10 цагт Загастайн даваанд явж байхад нь олж, ар гэрийнхэнд нь тус тус хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тэлээ багийн “Шүүргийн голын гарам” гэдэг газар А /4 настай, эрэгтэй/ 2015:08.16-ны өдрийн 18:10 цагийн орчим голд урссан тухай дуудлагыг 2015.08.16-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 8 хүн, 2 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.16-ны өдрийн 20:21 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар: 

Хүний гоц халдварт өвчин:  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан байдалтайгаар 2015.08.14-ны өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээллийг хүлээн тус сумын Засаг даргын 2015.08.14-ний  өдрийн А/89, аймгийн Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/296 дугаар захирамжаар тус тус 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтонд 8 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб, хяналтын 10 цэгт 45 хүн 2 ээлжээр, 10 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Зооноз өвчин судлалын төвийн 8 эмч, Цагдаагийн газраас 4 албан хаагч  нийт 65 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр мөн 2015.08.16-ны өдрийн 11:00 цагаас Мөрөн суманд “Хилэнтийн гүүр”, “Мөрөн” нисэх буудлын урд талын замд хяналтын пост гаргаж, аймгийн Цагдаа, Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газраас 6 албан хаагч,  2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 2 аймгийн 5 сумын нутагт “Боом” өвчний 5, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Маэди-Весна” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 6 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт “Хонины  цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагийн тохой” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-ийн 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-ийн 1 тугал 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмтэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар  малчин Ш-ийн 3 адуу 2015.08.11-12-ны өдрийн хооронд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Номгон хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-ийн 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.16-ны өдрийн 08:30 цагт бүрэн унтрааж, Байгаль орчны байцаагч Н-д хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Хөтөл-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.16-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.16-ны өдрийн 19:40 цагт бүрэн унтраасан.Түймэрт нийт 1х3 км талбай шатсан.   

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын урд эзэн тодорхойгүй 23х15 метр хэмжээтэй хуучин 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.16-ны өдрийн 12:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжийн 332 тоотод иргэн Д-ийн байшин, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.16-ны өдрийн 18:29 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Сонсголонгийн 1 дүгээр гудамжийн 67 тоотод иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.16-ны өдрийн 21:24 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

 

scroll to top