1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-алтай, Өвөрхангай, Ховд аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шүуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд зарим газраар 12-14 м/с, 10, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул , Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт 3м хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 08:04 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд эзэн тодорхойгүй хашаанд 0,2 га талбайн өнжмөл шар өвс, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 09:42 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18,5 км замыг туулан 10:06 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд хашаанд 1,3 га талбайн өнжмөл шар өвс, 1 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 12:23 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт 3 метр хашаа, 0,6 га талбайн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 21:19 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Таван хайрхан” ууланд мод, 0,6 га талбайн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 14:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 8 км замыг туулан 14:40 цагт очиж, 1 цаг ажиллан унтрааж, ойн байцаагчид хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 2х2 метрийн хэмжээтэй амбаар 2 ширхэг, 2х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 2 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 15:36 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт-Эко багт 2 метр хашаа, 6 ширхэг дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 16:40 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багт 24х8 метрийн хэмжээтэй өвөлжөөний саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 21:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 32.5 км замыг туулан 22:02 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд эзэн тодорхойгүй 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 22:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 26 км замыг туулан 23:14 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 2х3 метрийн хэмжээтэй агуулах, 20х15 метрийн хэмжээтэй дэлгүүр, 40 тонны контейнер шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 02:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 02:42 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд эзэн тодорхойгүй 5х8 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 03:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 04:06 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 7 алба хаагч, ҮАБ-ийн 60 алба хаагч, НОБГ-ын 24 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 59 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь Онцгой байдлын газрын 12 алба хаагч, /ОББ-ын 221 алба хаагч, 11 автомашин/, “Онон-Балж”-ийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргааны 11 ажилтан, орон нутгийн 132 иргэн, нийт 364 хүн, 41 автомашин, 4 мотоцикл, 36 морьтойгоор 05.07-ны өдрийн 19:00 цагт түймрийг бүрэн цурманд оруулж, түймрийн баруун хойд талыг Хилийн 0287 дугаар ангийн 1 дүгээр заставд, баруун, баруун урд талыг Батширээт сумын Онон багийн Засаг дарга Т.Мөнхцэцэг нарт цурмаа хүлээлгэж өгсөн. ҮАБ-ын 30 алба хаагч, НОБГ-ын 25 алба хаагч, нийт 55 алба хаагч, 5 автомашинтай Улаанбаатар хот руу мөн өдрийн 18:46 цагт буцсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 36 алба хаагч, 3 автомашинтай мөн өдрийн 18:58 цагт Норовлин сумын түймэр рүү хөдөлсөн. /Урьдчилсан байдлаар түймрийн урт нь 20 км, өргөн нь 17 км байна./
Ой, хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32, 42 дугаар ангийн 16 алба хаагч, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 26 алба хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч, Дадал сум дахь “Онон Балж”-ийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргааны 8 ажилтан, орон нутгийн 114 иргэн, /ОББ-ын 79 алба хаагч, 7 автомашин/, нийт 201 хүн, 16 автомашин, 6 мотоциклтойгоор 05.07-ны өдрийн 11:16 цагт түймрийг цурманд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. /Урьдчилсан байдлаар түймрийн өргөн 1 км, урт нь 2 км байна./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 21:44 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 22:01 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Г /33 настай, эрэгтэй/-тэй ярилцлага хийж тагтнаас буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороололд цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 00:22 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5,5 км замыг туулан 00:32 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Э /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-тэй ярилцлага хийж буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт иргэн Г /30 настай, эрэгтэй/ нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 02:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 02:54 цагт очиж, 16 минут ажиллаж нүхэн жорлонгоос гаргасан.
Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд иргэн Б /70 настай, эмэгтэй/ цахилгаан зуухаа залгаж орхисон байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 13:32 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5,5 км замыг туулан 13:45 цагт очиж, барилгын дээвэр дээрээс аврах олс ашиглан тагтаар орж, цахилгаан зуухыг унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР