Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

J1A1026.jpg

  Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн  өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

 Үзэсгэлэнд байгууллагын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, албанд хэрэглэгдэж байсан хувцас хэрэглэл, алба хаагчдын гар урлалын бүтээлүүд,  Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын танилцуулга зэрэг  үзмэрүүд дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top