Тэмцээнийг дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтын дүрмийн дагуу зохион байгууллаа

4-1-1.jpg

     Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулиас сонсогч, суралцагчдын онол, дадлагын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Сургалтын тоглолт-тэмцээн”-ийг зохион байгууллаа.

  Тэмцээн Дотоод хэргийн их сургуулийн түүхт 85 жил, Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойд зориулан анх удаа Дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтын дүрэм, зааврын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдыг хамруулан зохион байгуулснаараа онцлог юм.

 НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах анги, Онцгой байдлын сургууль, Ахлагчийн сургуулийн 16 багийн 75  сонсогч, суралцагч, алба хаагч оролцож, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

 Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн баг тамирчид, дэд байрт ОБС-ийн эчнээ 6521 дүгээр дамжааны баг тамирчид, тэргүүн байрт  ОБС-ийн 631 дүгээр дамжааны баг тамирчид шалгарсан юм.

Харин ганцаарчилсан төрөлд гутгаар байрыг Ахлагчийн сургуулийн 609 дүгээр дамжааны сонсогч Б.Доржсүрэн, дэд байрыг ОБС-ийн 621 дүгээр дамжааны сонсогч А.Нямбаяр, тэргүүн байрыг ОБС-ийн 631 дамжааны сонсогч А.Шинэбат нар эзэллээ.

  Энэ удаагийн тэмцээнд  олон улсын хэмжээний мастер 2, спортын мастер 3, Гал унтраах техникийн олон төрөлт спортын I, II, III зэрэгтэй  22  тамирчин оролцсон нь тэмцээний чансааг тодорхойллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


scroll to top