Дундговь аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар үргэлжилж байна.
Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, цасан болон шороон шуурга, зуд, газар хөдлөлт, мал, амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байгаа юм.
Танхимын сургалтыг болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.