Онцгой байдлын ерөнхий газраас Хил хамгаалах ерөнхий газарт ой, хээрийн түймэр унтраах, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 ширхэг үлээгч аппаратыг хандивлалаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/05/GJ1A1134.jpg)
Хил хамгаалах ерөнхий газраас эдгээр үлээгч аппаратыг Хэнтий, Булган, Хөвсгөл аймагт байрлах салбар анги, байгууллагуудаа хуваарилж өгөх юм байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 55 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас 6 нь ОХУ-ын хил давж орж ирсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.