1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын зарим нутгаар бороо, цас орж цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурна, бусад нутгаар баруунаас 7-12 м/с байна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон говь, талын нутаг Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14,16-нд ихэнх нутгаар 15-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 14, 16-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 16:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 16:20 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 17:53 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 18:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 18:31 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 19:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 19:12 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 22:29 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 22:40 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 58 алба хаагч, ҮАБ-ын 30 алба хаагч, НОБГ-ын 50 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Батширээт сумын 8 иргэн, Биндэр сумын 12 иргэн, нийт 207 хүн, 16 автомашин, 12 морьтойгоор 19 бүлэгт хуваагдан түймрийг унтраахаар ажиллаж байна. 05.07-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурманд оруулсан боловч 05.08-ны өдрийн 14:37 цагт Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр дахин түймэр орж ирсэн. 05.11-ний өдрийн байдлаар НОБГ-ын ГТТХ-ийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаар ахлуулсан НОБГ-ын алба хаагч нар 775-р тэмдэгтээс урд зүгт Турагтхаан уул хүртэл цэвэрлэгээ хийж байна. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Галтзулаар ахлуулсан ҮАБ, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар хилийн 778-р тэмдэгтээр орж ирсэн түймрийг цурманд оруулсан, 779-р тэмдэгт дээр цурманд оруулахаар ажиллаж байна. “Гутайн давааны-Овоо”-оос “Тулгатын Эх” гэдэг газар хүртэлх цурмыг Батширээт сумын Онон багийн дарга Г.Мөнхцэцэгт хүлээлгэн өгсөн. Нутгийн иргэд Гутайн давааны цурмыг манаж байна. Хээрийн штаб /98115977/, “Тулгатын Эх” гэдэг газар байрлаж байна. /Урьдчилсан байдлаар түймэрт өргөн 17 км, урт 20 км орчим талбай шатсан./
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Эг даваа” “Хөх хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60-70 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 17:41 цагт хүлээн авсан. Орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 7 мотоцикл, 7 морьтойгоор ажиллаж 05.09-ний өдрийн 22:00 цагт “Эг даваа” гэдэг газрын түймрийг цурманд, “Хөх хад” гэдэг газрын түймрийг 05.10-ны өдрийн 04:00 цагт тус тус цурманд оруулж, 05.11-ний өдрийн 12:00 цагт “Эг даваа”, “Хөх хад” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтрааж, тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн. Уг түймэрт 6 га газар шатсан.
Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Шар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 100 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан бөгөөд Хилийн 0285 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 13 иргэн 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 23:00 цагт унтраасан боловч салхины хүч 8-10 м/с хүрсний улмаас дахин ассан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 33 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж байна. 05.09-ний өдрийн 14:30 цагт түймрийг цурманд оруулж, 05.11-ний өдрийн 22:20 цагт бүрэн унтрааж, Тусгай хамгаалалтын газрын улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 10.4 га талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн “Хар нүдэнгийн тал” гэдэг газар 05.10-ны өдрийн 18:00 цагийн орчим Өвөрхангай аймгаас Хайрхандулаан сумын чиглэлд иргэн З /27 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин, Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Хашиг” гэдэг газар Гучин-Ус сумаас Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн Б /64 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 16.40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, мөн өдрийн 19:25 цагт “Приус 20” загварын суудлын автомашин, 17:10 цагт “Портер” загварын бага оврын ачааны автомашиныг тус тус цаснаас татан гаргасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Билгэх багийн “Бажгайгийн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ иргэн Б-гийн жолоодож явсан “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин /8 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 7 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэй 10 км замыг туулан 05:17 цагт очиж, 03:35 цаг ажиллаж цаснаас татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Богд сумын “Ховд” багийн “Булаг” гэдэг газар Богд сумын “Баян дөхөм” багийн “Тэвшийн өвөр” гэдэг газраас Богд сумын төв рүү иргэн Т /33 настай, эрэгтэй/ О /33 настай, эмэгтэй/ нар явганаар явж байгаад төөрсөн тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 04.50 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын 8 албан хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан мөн өдрийн 05:45 цагт иргэн Т-г эсэн мэнд, иргэн О осгож нас барсан байсныг олж, цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Мөнхөд” гэдэг газар /сумын төвөөсөө баруун урд зүгт 15 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 135 км-т/ иргэн Э /33 настай эрэгтэй/, Б /15 настай эрэгтэй/ нар малдаа явж байгаад мотоциклтой цасанд суусан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 06:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 06:40 цагт ангийн байрлалаас гарсан.
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Архуст сумын “Эхэн бөрт”, “Хуурайн давааны-Үүр”, “Галуут”, “Гучингийн хоолой”, “Галуутын гол”, “Хашаат” гэдэг газар тус сумын харьяат малчин Ж, Б, Д, Т, М нар 05.10-ны өдрийн 21:00-23:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашин, сумын Засаг даргын Тамгын газрын 32 албан хаагч, 6 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.11-ний өдрийн 15:25 цагт малчин Д /65 настай, эрэгтэй/, 16:55 цагт малчин М /56 настай, эрэгтэй/, 08:30 цагт малчин Ж /50 настай, эрэгтэй/, 12:48 цагт малчин Б /40 настай, эрэгтэй/, 11:00 цагт малчин Т /40 настай, эмэгтэй/ нарыг тус тус эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Ар хүйтэний-Адаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ малчин Ч /67 настай, эрэгтэй/ 05.10-ны өдрийн 19:37 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 07:37 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын 6 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь урд зүгт 15 км-т “Голын-Өндөрийн булан” гэдэг газраас малчин Ч-г эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Өдөр толгой”, “Цагаан эрэг”, “Бүүрцэг”, “Гэдгэр”, “Тахилтын гарам” гэдэг газар малчин Б, Б, Б нар 05.11-ний өдрийн 09:00-14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон. Иргэн Р ууланд гарахаар яваад сураггүй, Баян-Өндөр сумаас Есөнзүйл сумын чиглэлд иргэн Г-гийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай /5 зорчигчтой/ иргэд цасан шуурганд төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 13.30 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын 27 албан хаагч, 5 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.11-ний өдрийн 17:15 цагт иргэн Р /54 настай, эрэгтэй/, 16:40 цагт малчин Б /29 настай, эрэгтэй/, 16:18 цагт 5 иргэн, 16:30 цагт малчин Б /46 настай, эрэгтэй/, 22:25 цагт малчин Б /30 настай, эрэгтэй/ нарыг тус тус эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Элсэн нүүр”, “Хоёр худаг”, “Элгэнбулаг”, “Онгоцог” гэдэг газар малчин Ц, Х, Ё, Б нар 05.11-ний өдрийн 11:00-14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын 25 албан хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 27 хүн, 6 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.11-ний өдрийн 17:35 цагт малчин Ц /67 настай, эмэгтэй/, 15:05 цагт малчин Х /40 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 05.12-ны өдрийн 05:00 цагт малчин Ё /30 настай, эрэгтэй/ иргэн Ш-ийнд өөрөө ирсэн. 04:28 цагт “Элгэн булаг” гэдэг газарт малчин Б /50 настай, эмэгтэй/ осгож нас барсан байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Цагаан”, “Бор цохио”, “Сухай хар нуруу“, “Хатавчийн гүдгэр” гэдэг газар малчин Б, Б, Б, Э, Э, Б, Д нар 05.11-ний өдрийн 06:30-07:30 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын 16 албан хаагч, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.11-ний өдрийн 20:30 цагт малчин Б /42 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/, 20:30 цагт Б /38 настай, эрэгтэй/, Э /38 настай, эмэгтэй/, 21:30 цагт Э /37 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, 17:00 цагт Д /29 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Дундговь аймгийн Луус сумын “Суварга хайрхан”, “Дэв” гэдэг газар малчин Ц 05.11-ний өдрийн 07:30 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон, Хулд сумаас Дов гэдэг газар руу иргэн Н-ийн жолоодож явсан “Сонота 5” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинтай /3 зорчигчтой/, Мандалговь сумаас Өлзийт сумын чиглэлд иргэн Э /37 настай, эмэгтэй/ замын машинд дайгдаж цасан шуурганд төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Орон нутгийн 7 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.11-ний өдрийн 22:04 цагт малчин Ц-г эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Мөн өдрийн 23:50 цагт иргэн Н /4 зорчигчтой/ гэртээ ирсэн. Иргэн Э, Б /3 зорчигчтой/ нарыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Бусад: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Шийрийн-Адаг” гэдэг газар шохойны үйлдвэрт тус сумын харьяат иргэн М /40 настай, эрэгтэй/ халуун чулуунд дарагдсан гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх бүлгийн 8 алба хаагч, 2 автомашинтай гарч 5 км замыг туулан 15:33 цагт очиж, 10 цаг 40 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн “Чойр уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Улаанбаатар-Замын-Үүд сумын чиглэлийн зам дагуу замын хажууд иргэн М-ийн жолоодож явсан “Хондо Домина” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 03:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 05:25 цагт очиж, 8 минут ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.
Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн “Налуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ тус сумын Баянзаг сумаас Даланзадгад сум руу зорчиж явсан Германы элчин сайдын яамны 5 хүн зорчиж явсан улсын дугаар тодорхойгүй “Фургон” автомашин цасанд суусан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын 8 албан хаагч, 2 автомашинтай 78 км замыг туулан цагт очиж, 2 цаг 15 минут ажиллаж автомашиныг цаснаас татан гаргаж, Булган суманд хүргэсэн.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Мааньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ малчин Ч /28 настай, эрэгтэй/, Б /40 настай, эмэгтэй/, М /54 настай, эмэгтэй/ нар 17:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Ар гэрээс 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Эрдэнэ толгой” гэдэг газар иргэн Б-гийн гэрт Б осголтын байдалтай байсан. Малчин Ч, М нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Хад” багийн нутаг “Авиат” гэдэг газар Бат-Өлзий сумаас Арвайхээр хотын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 04:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 05:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР