Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тэгвэл төсөл хэрэгжиж буй Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Матад, Цагаан-Овоо сумдад аймгийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн хороотой хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 02-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, малчдын багийн хөршийн бүлгийн гишүүдийг хамруулан, гамшгаас хамгаалах мэдлэг олгож, дадлагажуулан гэрчилгээ олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.