1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл аймгийн зарим нутгаар хур тунадас орсон, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, нойтон цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Шар хөтөл” гэдэг газар /Дархан-Уул аймгийн Шарынгол сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 4х5 хэмжээтэй 3 байшин, 3х3 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 08:16 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 08:41 цагт очиж 54 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км зам туулан 12:56 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт эзэнгүй хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 14:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 14:38 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт 2х1.5 хэмжээтэй амбаар, түлшний мод, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны 16:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 16:11 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт иргэн Б, Л нарын 4 ханатай гэр тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 17:11 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ний өдрийн 18:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 18:54 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт иргэн Б-гийн жолоодож явсан импортоор орж ирсэн улсын дугааргүй “Maздa CX-9” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 19:19 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт 4х11 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 21:24 цагт очиж, 1 цаг 39 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Хөшөөт-Ар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км/ иргэн Д.Баянбаатарын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 22:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан 00:50 цагт очиж 2 цаг 55 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Шарвагатай харуул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км Монгол Улсын хилийн 671 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 51 хүн, 5 автомашинтай унтраахаар ажиллаж 05.18-ны өдрийн 02:40 цагт цурманд оруулсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд угсармал 12 давхар барилгын дээврээс хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 22:08 цагт очиж 23:16 цагт тус дүүргийн 22 дугаар хорооны харьяат иргэн Б /28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 3 дугаар хэсгийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 800 м / тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ 04.02-ны өдөр Орхон голын мөс цөмөрч осолдсон бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран 04.02-ны өдрөөс 04.08-ны өдрийг дуустал эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоогоод байсныг 05.14-ний өдөр дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 05.17-ны өдрийн 11:12 цагаас эхлэн осолдсон газраас Орхон, Сэлэнгийн бэлчир, Тавьтын пост хүртэл 12 км-т усаар, Арван хоёрын салаа, Өвгөн Сэлэнгийн салаа гэдэг газруудад явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт түр зогсоосон. 05.18-ны өдрийн 07:00 цагаас дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР