Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 24 дүгээр байрны арын далангийн 1.5 метрийн гүнтэй тогтоол усанд цогцос байна гэсэн дуудлагыг 14:57 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор нэр, хаяг тодорхойгүй 35-50 орчим насны эрэгтэй хүний цогцос гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Усанд саатсан: Завхан аймгийн Чигэстэй багийн Гандангийн урд, “Чигэстэй” голын салаанд 2 айл усанд автах гээд байна гэсэн дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч.тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1 том, 2 бага насны хүүхдийг 2 гэрийн хамт аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.  

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоосон.

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 1 аймгийн 1 сумын нутагт “Тарваган тахал” өвчний 1, 2 аймгийн 5 сумын нутагт “Боом” өвчний 5, 2 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 6 аймгийн 12 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагийн тохой” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.07.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-ийн 1 үхэр 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-ийн 3 адуу 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Моломын-Ар” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.06-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин  С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Номгон” хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-ийн 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.

3. Ой, хээрийн түймэр:

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас баруун тийш 65 км-т/ 2015.08.19-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 60 хүн, 4 автомашин, нийт 70 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Онт” гэдэг газар /сумаас 14 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус сумын Засаг дарга Р-ээр ахлуулсан 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:40 цагт цурамд оруулсан байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Хар цагаан ус” гэдэг газар / сумаас 70 км, заставаас 2 км-т/ гарсан ойн түймрийн тухай мэдээллийг 2015.08.20-ны өдрийн 23:35 цагт хүлээн авч  Хилийн 0311 дүгээр ангийн 6 дугаар заставын 15 албан хаагч, 6 автомашин, орон нутгийн 25 иргэн, 3 автомашин, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.   

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 4 дүгээр буудалд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.21-ний 03:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 20 дугаар гудамжийн 9 тоотод иргэн Х-гийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 13.44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, 1 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 19:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top