1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уул, хаднаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын “Чулуут”-ын аманд иргэн О /52 настай, эмэгтэй/ жимс түүж яваад төөрлөө гэсэн дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 19:34 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:05 цагт “Чулуут”-ын амны дээд хэсгээс ухаан алдсан байдалтай байсныг олж уулнаас буулган ЯТТ-ын эмчид шилжүүлсэн.
Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг, Мод үржүүлгийн ойролцоох “Богдын гол”-ын усанд 4 зорчигчтой /2 том, 2 хүүхэд/ “Toyota Lexus-470” загварын автомашин урсаж байна гэсэн дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 21:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг явуулж татан гаргасан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 1 аймгийн 1 сумын нутагт “Тарваган тахал” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 6 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 13 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-ийн 1 үхэр 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-ийн 3 адуу 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Моломын-Ар” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.06-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Номгон” хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-ийн 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумаас зүүн тийш 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус сумын Засаг дарга Э-ээр ахлуулсан 20 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Цурамд оруулсан: Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 140 иргэн, 13 автомашин, нийт 150 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.23-ны өдрийн 22:40 цагт;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 70 иргэн, 5 автомашин, нийт 80 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.23-ны өдрийн 16:50 цагт;
Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Элст өндөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 19:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0306 дугаар ангийн 18 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.8.24-ний өдрийн 04:50 цагт тус тус цурамд оруулсан.
Унтраасан: Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Огзом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.22-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж 2015.08.23-ны өдрийн 11:39 цагт бүрэн унтраасан.
4. Объектын гал түймэр:
Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 13 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР