1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар,
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хорголын ам” гэдэг газар М /41 настай, эрэгтэй/ “Идэр”-ийн голд живсэн тухай дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 70 дугаар байрны 6 давхраас иргэн М /36 настай, эрэгтэй/ унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 14:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч 2 техник хэрэгсэлтэй ажиллаж аюулгүй болгож дүүргийн цагдаа дэслэгч С.Баттулгад хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 1 аймгийн 1 сумын нутагт “Тарваган тахал” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 6 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 13 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-ийн 1 үхэр 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-ийн 3 адуу 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Моломын-Ар” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.06-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Номгон” хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-ийн 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумаас зүүн тийш 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус сумын Засаг дарга Г.Энхбат ахалсан 40 иргэн 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 140 иргэн, 13 автомашин, нийт 150 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.23-ны өдрийн 22:40 цагт цурамд оруулсан.
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 70 иргэн, 5 автомашин, нийт 80 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.24-ний өдрийн 10:40 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын орлогч Х.Буянжаргалд;
Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Элст өндөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 19:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0306 дугаар ангийн 18 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.24-ний өдрийн 21:40 цагт бүрэн унтрааж Хилийн 0306 дугаар ангийн 6 дугаар заставын дарга ахлах дэслэгч С.Баттөгст хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Асгат, Онгон, Халзан сумын заагт /Асгат сумаас баруун зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус сумын Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга Соёл-Эрдэнэ ахалсан 7 иргэн 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.24-ний өдрийн 20:35 цагт бүрэн унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 5 дугаар гудамжийн 119 тоотод иргэн Д-н 8х9 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 10:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил 6 дугаар хорооллын 15 дугаар байрны1 дүгээр орцонд цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 14:32 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 3 албан хаагч, техник хэрэгсэлтэйгээр гаргахад 6 дугаар давхарт цахилгааны самбар шатаж байгаад өөрөө унтарсан байсан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэийн 46 дугаар гудамжийн 1070 тоотод иргэн Г-н автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 17:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Хонхор 5 дугаар байрны 4 дүгээр орц 3-н давхарт айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 14:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 8 албан хаагч,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багийн 2 дугаар гудамжийн 44 тоотод М-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 19:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 4 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын Буянт багийн 14 дүгээр гудамжийн 26 тоотод иргэн Д-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 03:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР