Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

60888612_447306979366917_3563871086632239104_n.jpg

   Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/41 дүгээр тушаалын  дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа.

  Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилготой  тус бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн  зохион байгуулсан юм.

Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top