Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх:Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хорголын-Ам” гэдэг газар иргэн М /41 настай, эрэгтэй/ “Идэр” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон ба өвчтөний биеийн байдал сайн байгаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Тарваган тахал” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 6 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 15 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-ийн 1 үхэр 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-ийн 3 адуу 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Номгон” хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-ийн 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.

3. Ой, хээрийн түймэр:

Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 140 иргэн, нийт 150 хүн,

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 2015.08.25-ны өдрийн 03:00 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Оршихуй” ХХК-ийн зоогийн газарт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.25-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Зэтэрийн булаг” гэдэг газар иргэн А-ийн 05-12 УБД улсын дугаартай “Хьюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.25-ны өдрийн 19:23 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 5 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой ослын талаар:

Үйлдвэрлэл, технологийн холбогдолтой осол:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.08.25-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Э /30 настай, эрэгтэй/ шороонд дарагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст;

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.08.25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашин, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /24 настай, эрэгтэй/ шороонд дарагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР  

 

 

scroll to top