“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна

DSC4455.jpg

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургаж дадлагажуулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна.

This image has an empty alt attribute; its file name is DSC4441.jpg

 ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is DSC4450.jpg

 Сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, мэдлэг дадлагыг эзэмшүүлнэ.

Дашрамд дурдахад Онцгой байдлын байгууллага шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын дагуу “Гамшгийн эрсдэлийн мэргэжлийн сургалт”-ыг зохион байгуулах эрх бүхий байгууллага болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top