Бүтээлч ажлуудыг өрнүүлж байна

60753655_1226246974196893_7114395837270065152_n.jpg

  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын байгууллагын 15 жилийг ойг тохиолдуулан 15 бүтээлч ажлыг өрнүүлж байна.

Албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор шалган нэвтрүүлэх байр, байгууллагын хашааг шинээр барьж байгуулаад байна.

Мөн сургалтын хичээлийн танхим, офицерүүдийн албан өрөө болон Улсын нөөцийн цэгийн хашааг сэргээн засварлаж, авто машины хаалгыг шинээр хийж байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top