“Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” баримтат кино

surgaltiin-kino-6phdvaztkpu3j28cqj8gfer5g1y585aqnj3qa8tnh34.jpg

 Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 09 дүгээр сард зохион байгуулсан. Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулж, Гамшиг болон олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага болон эрсдэлийн үнэлгээ,гамшгийн эрсдэлийг бууруулах  арга зам, олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын жишиг зэрэг сэдвээр хичээл зааж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх туршлагаасаа хуваалцсан юм.

scroll to top