1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Ховд, Завхан, Орхон аймгуудын нутгаар бороо орж, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 22-27 градус, Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод:Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-26-нд говь, талын нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Хөтөл салбарын хашаанд 50 м2 талбайн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 13:32 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамжинд Иргэн Г-ийн 4 гэр, иргэн Д-ийн 2 давхар 20 айлын нийтийн орон сууцны 6 ширхэг цонх, иргэн Г-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор тал, зоорийн давхарт “Монгол сат” ХХК-ийн телевизийн цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 14:15 цагт очиход гал түймэр дэлгэрч байсан тул нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 14:28 цагт, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 14:42 цагт очиж, 03:00 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 4/10 дугаар гудамжны Задгайд иргэн Б-ын 44-60 УНЕ улсын дугаартай “Портер” загварын бага оврын ачааны автомашин, 5х6 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12.5 км замыг туулан 16:22 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагд-Уулын бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 2 автомашин, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 1 хүн, Мөнгөнморьт сумын ойн ангийн 10 хүн, 1 автомашин, 6 морь, Горхи тэрэлжийн цогцолбор газрын 7 хүн, 1 автомашин, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, 2 морь, нийт 48 хүн, 6 автомашин, 6 морьтой ажиллаж, 05.21-ний өдрийн 05:00 цагт цурманд оруулж, 05.23-ны өдрийн 12:26 цагт бүрэн унтрааж, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Ж.Бекбаатарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 200 орчим га талбай шатсан/.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Гацуур гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км-т/ ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 1 алба хаагч, Үндэсний аврах бригадын 25 алба хаагч, Хилийн 0158 дугаар ангийн 2 алба хаагчтай бүлэг ЗХ-ний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр 05.23-ны өдрийн 09:15 цагт түймрийн голомт руу нисч 11:42 цагт Хилийн 0158 дугаар ангийн Минжийн заставаас 8 км-т /Ө-49019I436.2II У-108044I26.9II/ буусан. Алба хаагчид 2 бүлэгт хуваагдан ажиллаж, мөн өдрийн 20:32 цагт түймрийг бүрэн унтраасан.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ногоон суварга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 110 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 14 алба хаагч, 2 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.24-ний өдрийн 05:04 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын байгаль хамгаалагч Н.Гантогтоход хүлээлгэн өгсөн. Түймэрт 0,2 га талбай шатсан.
Ой, хээрийн түймэр: