Чуулганд оролцогчид нэгдсэн зөвлөмж гаргана

61056939_681121615641325_3424350980987158528_n.jpg

Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа Онцгой байдлын байгууллагын Гурван үеийн дөрөвдүгээр чуулга уулзалт үргэлжилж байна.

This image has an empty alt attribute; its file name is J1A6668-1024x683.jpg

Чуулга уулзалтын үеэр ахмад үеийг төлөөлж ОБЕГ-ын “Ахмадыг холбоо”-ны дарга, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар, дунд үеийг төлөөлж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Д.Золжаргал, залуу үеийг төлөөлж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нар үг хэллээ.

Мөн энэ үеэр “Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага”, Онцгой байдлын албаны мэргэжлийн боловсон хүчнийг сургаж байгаа өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа ба инноваци” зэрэг үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

Чуулганд оролцож байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн төлөөллүүд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны стратеги, байгууллагын чадавх, хүний нөөцийн хөгжлийн  цаашдын чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр санал, дүгнэлтээ хэлж, нэгдсэн зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top