1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх:Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг ар гэрийхэнтэй нь хамтран зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хорголын-Ам” гэдэг газар иргэн М /41 настай, эрэгтэй/ “Идэр” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй байна. Ар гэрийхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажиллагааг 2015.08.27-ны өдрөөс түр хугацаагаар зогсоосон.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Тарваган тахал” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 6 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 15 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-ийн 3 адуу 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Номгон” хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-ийн 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 140 иргэн, 13 автомашин, нийт 150 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.23-ны өдрийн 22:40 цагт цурамд оруулсан.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 4 автомашин, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.25-ны өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 2015.08.26-ны өдрийн 20:40 цагт бүрэн унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 30 дугаар гудамжийн 3 тоотод иргэн М-ийн байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.26-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 14 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Т /5 настай, эмэгтэй/-ийг галын аюулаас аварч гарган, иргэн М /45 нас, эрэгтэй/ түлэгдсэн байсныг дүүргийн ЯТТ-ын эмчид шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 3 дугаар гудамжийн 80 тоотод иргэн Т-ийн гэр, амбаарын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.26-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Зам тээврийн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргоос Тасганы овооны замд “Honda Civic” загварын суудлын автомашин гэрлийн төмөр шон мөргөж, жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.08.26-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж ЯТТ-ын эмчид шилжүүлсэн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР