Ээлжинд хамтран үүрэг гүйцэтгэж, туршлагаасаа хуваалцаж байна

60920197_1291068244381481_1725646674744836096_n.jpg

  НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Ажил хэрэгч нэг өдөр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

 Арга хэмжээний хүрээнд Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн ээлжийн алба хаагчидтай хамтран 24 цаг үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний гал унтраах ур чадвар, сургалт, дотоод ажил, сахилга хариуцлага, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар зөвлөн тусалж, туршлагаасаа хуваалцаж байна.

 Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан ахуйн гал түймрийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэхэд хамтран оролцож байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 61284519_1291068704381435_9105299529007104000_n.jpg

Энэхүү арга хэмжээ энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэн явагдана гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top