1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий, аймагт хур тунадас орсон. Дархан-Уул аймагт шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи 5-10 м/с, 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 00:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 00:15 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” худалдааны төвд иргэн Ц-гийн эзэмшлийн 10х5 хэмжээтэй цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 07:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 07:54 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 17:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 17:55 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 12х5 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 17:55 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 18:05 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд эзэнгүй 4х4 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 18:05 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Задгай”-д 5 ханатай гэр, 5х3, 4х4, 2х3 хэмжээтэй амбаар, хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 04:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км зам туулан 05:10 цагт очиж 1 цаг, 30 минут ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгслийн осол болж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 23:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12 км зам туулан 23:24 цагт очиход иргэн Б-гийн жолоодож явсан “Рактис” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдөж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.
4.Үйлдвэрлэлийн осол:
Бусад үйлдвэрлэлийн осол: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн “Улаантолгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км-т, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ хууль бус ашигт малтмал олборлогч 2 иргэн 10 м гүнтэй нүхэнд шороонд дарагдсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 14:26 цагт хүлээн авч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дах Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18 км зам туулан 15:02 цагт очиход Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/-г иргэд эсэн мэнд гаргасан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн А /37 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг 05.25-ны өдрийн 22:50 цагт гаргаж Дорноговь аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус сумын харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07:00 цагийн орчимд малаа мориор хариулж яваад сураггүй болсон тул тус аймгийн Онцгой байдлын газар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 26 өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 2019.05.25-ны өдөр дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай, Жирээгийн голын дээд гаталгаас Нуурын хөвөө хүртэл 15 км-т самналт, Их гол, Жирээгийн-Адаг, Ааргийн-Арал, Байшинтын гатлага гэдэг газруудад гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 05.26-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км, У-49005’20.18”, Ө-106030’57.98” / алтны уурхайн хиймэл нууранд Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б-гийн жолоодож явсан /29 настай, эрэгтэй/ тус компанийн эзэмшлийн 12-13 ТТА улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашин осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авч ОБЕГ-ын 2 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 5 ажилтан, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын мэргэжлийн ангийн 2 хүн, “Шарын гол” ХК-ийн 6 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 67 ажилтан, нийт 109 хүн, 29 техник хэрэгсэлтэй ажиллаж 05.25-ны өдрийн 06:51 цагаас эхлэн нуурын мандал дээр завь тавьж 10-11 метрын гүнд 3 удаа 40 минутын шумбалт хийсэн. Мөн сэлүүрт завьтай 33 цэгт хатгалт хийсэн. 650 м3 ус татах хүчин чадалтай насос-1, 75 м3 ус татах хүчин чадалтай насос 2, 150 м3 ус татах хүчин чадалтай насос 1, нийт 5 насос угсарч 44.300 м3 ус соруулсан. 3.500 м3 шороо зайлуулан 7 м урт шороон далан босгосон. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсэг 05.25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР