1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг ар гэрийхэнтэй нь хамтран зохион байгуулж байна.
Газрын хэвлийд эрэн хайх, аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт “Дэнжийн мөлхөө” нэртэй нүүрсний амны 20 метрийн гүнд иргэн А /32 настай, эрэгтэй/, О /25 настай, эрэгтэй/ нар осолдсон дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.27-ны өдрийн 20:29 цагт эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Тарваган тахал” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 7 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 15 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-ийн 3 адуу 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр:
Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Өвөр-Хөндий” гэдэг газар /Монгол улсын хилийн 253 дугаар баганын орчим/ ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай мэдээллийг 2015.08.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0277 дугаар ангийн 41 албан хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 80 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “ Хар давааны ам” гэдэг газар /Цагаан-Нуур сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 16 иргэн нийт 28 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 140 иргэн нийт 158 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.08.27-ны өдрийн 19:05 цагт бүрэн унтрааж, Байгаль орчны байцаагч Т.Отгонбаярт хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 43 дугаар байрны 5 давхрын тагтан дээр иргэн Б-н эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 11 дүгээр гудамжийн 325 тоотод иргэн З-н 4 ханатай шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.28-ны өдрийн 06:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. Уг галд иргэн Г /47 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 12 дугаар байрны урд талд И-н Eхсел загварын машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 4 албан хаагч ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Зам тээврийн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Их амны жижиг гүүрний орчим Land cruiser загварын автомашин осолдож 4 хүн гэмтсэн тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Солонгос улсын иргэн Ли дай хонг /60 настай, эрэгтэй/, Кан Сун Жон /50 настай, эрэгтэй/ Монгол улсын иргэн Е /30 настай, эрэгтэй/, С /42 настай, эрэгтэй/ нарт анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Булган аймгйин Булган сумын Булган багийн Хужирт толгойн гүүрний хажууд Хонда Пит загварын автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын 3 албан хаагч ажиллаж М /30 настай, эрэгтэй/, Г /42 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал нь хүндэвтэр, ухаан алдсан байдалтай байсныг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР