Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийг төлөөлж Онцгой байдлын албаны 10 тамирчин ОХУ-ыг зорих гэж байна.
Шигшээ багийн тамирчид ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох юм.
Тэмцээнд ОХУ, Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20 гаруй улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн 2015 оны 09-р сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
2013, 2014 онуудад зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож хоёр төрөлд Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм.