1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн хонхорт 1 хүн, 2 адуу унасан тухай дуудлагыг 2015.08.29-ний өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, эзэнгүй уурхайн ам руу унасан иргэн Н /19 настай, эрэгтэй/-ыг аварч гарган эмнэлэгийн байгууллагад хүргэж, 1 адууг нь гарган авсан. Нөгөө адуу нь агааргүйн улмаас хорогдсон байсан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 5 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 15 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр:
Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Хилийн 0277 дугаар ангийн 53 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 99 иргэн, 6 автомашин, нийт 166 хүн, 9 автомашинтайгаар хилийн 253 дугаар тэмдэгтийн 1, 254 дүгээр тэмдэгтийн 1-ээр ОХУ-с талаас орж ирсэн ойн түймрийг унтраасан, хилийн застваын а/д Н-аар ахлуулсан 15 алба хаагч Оросын холбооны улсын хил давж унтраах ажиллагааг явуулж байна, Оросын талын зурвас хүртэл 2 км, 254-р тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас түймэр орж ирж болзошгүй байгаа тул тэмдэгтийн дагуу 108 хүн ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 48 иргэн, 3 автомашин, нийт 72 хүн, 5 автомашинтайгаар тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Ахуйн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн урд байрлах ус зайлуулах шугамын хаалтанд бага насны хүүхэд хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 13:21 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж Г /12 настай, эрэгтэй/ өвдгөөрөө хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР