Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 5 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-н 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-н 15 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Ой, хээрийн түймэр:

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0277 дугаар ангийн 62 албан хаагч, орон нутгийн 90 иргэн нийт 176 хүн, 14 автомашинтайгаар хилийн 253 дугаар тэмдэгтийн 1, 254 дүгээр тэмдэгтийн 1-ээр ОХУ-ын талаас орж ирсэн ойн түймрийг унтраасан, ОХУ-ын талтай хэлэлцэж ОХУ-ын нутагт унтраах ажиллагаа явуулвал гал түймэр модруу орохгүй тал газарт түймрийг унтраах боломжтой. Хилийн шугамын дагуу 16,5 км зогоон татсан. 2015.08.31-ний өдрийн 00:10 цагт ОХУ-ын талын зөвшөөрлөөр Хилээс 1, аймгийн ОБГ-аас 10 нийт 11 албан хаагч 1 автомашинтай хил гарч 60м өргөнтэй түймрийг унтраан 2015.08.31-ний өдрийн 02:00 цагт буцаж Монгол улсад орж ирсэн.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 50 иргэн нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагтай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 7 дугаар гудамжийн 146 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.30-ны өдрийн 11:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалант”-ын 1 дүгээр гудамжийн 005 тоотод иргэн Л-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.30-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4. Тээврийн хэрэгслийн осол:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Sky resort” орох авто замд  Hyundai загварын том оврын автобус, Toyota Auris загварын суудлын автомашинтай мөргөлдөж, хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 2015.08.30-ны өдрийн 15:27 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, суудлын автомашины зорчигч А /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан хүнд бэртсэн байсныг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top