Мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн дадлага хийлээ

IMG_6509.jpg

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна.

  Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Энэхүү сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, мэдлэг дадлагыг эзэмшиж байна.

Мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн дадлагаа  “Туушин” зочид буудал болон “Мах Импекс” ХХК-д хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top