Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулав

61744855_419615775260911_8902845027055566848_n-960x480.jpg

  НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран  “Гамшигт тэсвэртэй хотууд”  төсөл хэрэгжиж байгаа 9 дүгээр хороонд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.

   Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг тус хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга,  төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдийн 30 гаруй төлөөллийг оролцуулан боловсруулсан юм.

  Энэ үеэр тус хороонд тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан эрсдэлийн түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top