Эзэн Чингисийн Өлгий нутаг Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж, олны хүртээл болж байна.
Үзэсгэлэнд Онцгой байдлын газрын түүх, үе, үеийн удирдлага, алба хаагчдын танилцуулга, гэрэл зураг, баримт бичиг, эд материал, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан багаж, хэрэгсэл, болоод гавьяа шагналын цуглуулга зэргийг дэлгэсэн байлаа.
Мөн Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудын танилцуулга, эртний өв соёлыг агуулсан үзмэрүүдийг дэлгэн танилцуулж, түүх соёлоо сурталчилж байна.
Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан “Ахмадын холбоо”-ны санаачилгаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.