1. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
2. Ой, хээрийн түймэр:
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 48 иргэн, 5 автомашин, нийт 72 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны “Дунд тасган”-ы 5 дугаар гудамжийн 31 тоотод иргэн А-ийн хашаанд хураалттай байсан мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.31-ний өдрийн 10:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 83 дугаар гудамжийн 1196 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.31-ний өдрийн 18:01 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Хан–Уул дүүргийн 16 дугаар хорооны “Бурхант”-ын 1 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Ө-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.31-ний өдрийн 23:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Цэргийн хотхон”-ы 1дүгээр гудамжийн 36 тоотод иргэн З.Эрдэнэчулууны 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.01-ний өдрийн 05:12 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн “Барилга”-ын хорооны 13 тоотод иргэн Ү-ийн 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.31-ний өдрийн 22:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР