1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Завхан, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цагаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойш эргэж бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндйигөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи 6-нд нутгийн зарим газраар, 7,8-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 7 дугаар гудамжинд иргэн Б-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 17:35 цагт /хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 17:43 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн Хөшөөт хорооллын 3 дугаар гудамжинд иргэн А-ийн 300 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 18:10 цагт / хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:09 цагт очиж, 00:40 ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Цэнгэл хорооны 11 дүгээр гудамжинд иргэн Д-ийн “Ниссан Пресел” загварын суудлын автомашин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 18:18 цагт очиж, 00:12 цаг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны автомашины зогсоолд иргэн Ц-ийн эзэмшлийн “НИССАН ТЕНА” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 23:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 23:08 цагт очиж, 00:13 цаг ажиллаж унтраасан.
3.Үйлдвэрлэлийн осол:
Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км / “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол- Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 3 автомашин, 1 завь, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Шарынгол сум дахь “Шарын гол” ХК-ийн 11 ажилтан, 3 хүнд даацын техник, 2 автомашин, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 62 ажилтан, 11 хүнд даацын техник, 9 автомашин, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан, 1 автомашин, нийт 119 хүн, 14 хүнд даацын техник, 22 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 06.04-ний өдрийн 23:00 цагийн байдлаар 11 аврагч, 15 метрийн радиус /4 метрийн гүнд/-т нийт 8 удаагийн шумбалт хийсэн. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 630 м3 хүчин чадалтай насос-2, 400 м3 ус татах хүчин чадалтай насос-4, 150 м3 хүчин чадалтай насос-1, нийт 9 насосоор 17896 м3 /нийт 286938 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 12.8 метрээр буурсан. Одоогоор усны түвшин дунджаар 3.8 метрийн гүнтэй байна. 1580 м3 хайрга тээвэрлэн 338 м2 талбайд зам зассан бөгөөд 1580 м3 уулын ажил хийгдэж мөн өдрийн 20:10 цагт ажиллагааг түр зогсоосон. Ослын голомт дахь “Хараа-1” холбооны хөдөлгөөнт зангилгаа болон “Хараа”, “Ерөө” холбооны суурин зангилгаатай 18:00, 20:30, 22:00 цагуудад богино долгионы радио холбоогоор, 10:32, 12:51, 12:59, 16:16, 18:18 цагуудад утсан холбоогоор холбогдож мэдээ, мэдээлэл солилцож ажилласан. 06.05-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товогийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 59 иргэн, 1 автомашин, 24 мотоцикль, 21 морь, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтойгоор 2018.08.08-13-ны өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон. Тус аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр 06.04-ний өдрийн 09:13 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 2 нохой, 1 автомашин, нийт 12 алба хаагч, 2 нохой, 3 автомашинтай 243 км замыг туулан 19:45 цагт очиж, тус багийн “Товогийн-Ар” гэдэг газарт нисгэгчгүй төхөөрөмж нисгэн эрэн хайх ажиллагаа явуулах газрыг тандаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:40 цагт зогсоосон. 06.05-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР