Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх зорилготой ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг 06 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд, гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийх юм.
Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж байна.
Ажлын хэсэг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлж, тухайн аймагт зонхилон тохиолддог гамшгийн төрлүүдээр эрсдэлийн тойм судалгааг гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.